Хаяа ч гэсэн санаж явах...
2011-04-18,14:13
АТГАГ БОДОЛД СЭТГЭЛ ГЭГЭЛЗВЭЭС
АГШИН ЗУУР АЖИГЛАЖ ТАНЬ
УХААРСАН ДАРУЙДАА ТҮҮНД АВТАЛГҮЙ
УРГАА МОД ШИГ ТҮВШИН ОРШ
УТГА ТӨГӨЛДӨР ҮЙЛ БҮХНЭЭР
УХАМСАРГҮЙ ГЭМ ХАГСАРЧ БАЙДАГ
УТГАГҮЙ ДЭМИЙ ҮЙЛДЭЛ БҮХНЭЭР
УЛАМ ТЭР АРВИЖИЖ БАЙДАГ
АШИГ АЛДАРТ ШУНАН ХОРХОЙСОХ
АЛБАТ НӨХРИЙГ ЭРЭН ҮГҮЙЛЭХ
АСРАМЖ ХАЙР ӨӨРТӨӨ ХҮСЭХҮЛ
АЖИГГҮЙ МОД МЭТ ОРШТУГАЙ
ТҮРХЭН ЗУУР ХАЛУУРАН ҮЙМЭХ
СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ АЖИГЛАН ШИНЖЭЭД
ТҮҮНИЙ ЭРХЭНД ҮЛ АВТАХ
УХАМСРЫН ЕРӨНДӨГИЙГ БАТ БАРЬСУ.
БУСДЫН ҮГИЙГ ХҮЛЭЭЦТЭЙ СОНСЧ
БУРУУ БАЙСАН Ч БҮҮ БАСАМЖИЛ
ЗҮЙТЭЙ ҮГИЙГ БИШРЭЛТЭЙ СОНСЧ
ЗҮРХНИЙ ГҮНДЭЭ УУСГАН ШИНГЭЭ